7 сарын 28,29ны өдрүүдэд зохион байгуулагдсан Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 70 жилийн ойн баярын арга хэмжээ сайхан болсон. Зохион байгуулалт сайтай,сайхан болгох гэж их л хичээсэн нь харагдаж байсан.Аймгийн төв өнгөө засаж, шинэ барилга байгууламж,зам гээд Алтай маань их гоё болсон байналээ. Энэ их нүсэр ажлыг амжилттай зохион байгуулсан гол хүн Энхээгийн маань нөхөр Рэнцэнгээр бахархаж байлаа. Нутагтаа очилгүй 10 жил болчихсон болоод ч тэрүү, сэтгэлд нэг л дотно. Энэ үеэр ангийнхан уулзалдсан нь бүүр ч сайхан байлаа. Юуны өмнө Алтайн 5-р сургуулийг төгссөн үе үеийн нийт төгсөгчидийг баярлуулсан арга хэмжээ бол Сэвжид багш маань МУ-ийн гавьяат багш болсон явдал бас л онцлох үйл явдал байсан юм. 5-р сургуулийн анхны төгсөлт 10б ангийнхан уулзалдсан хэдий ч зарим нэг маань ирж амжаагүй,заримтай нь холбоо барьж чадаагүйн улмаас төлөөлөл болж ангийн хэдэн нөхөд Сэвжид багшдаа ангийнханыхаа нэрийн өмнөөс баяр хүргэж бяцхан бэлэг гардуулсан. Сэвжид багшийн гэрт ангийнханы төлөөлөл болж 5 охин очвоо.Тэднийд Равжир багш гэргийн хамт байж тааран баяр дээр баяр нэмсэн юм./Энхээ Равжир багшийг танихгүй байсаныг эс тооцвол :-)/Орой нь сургууль дээрээ очиж хуучин анги танхимаа үзэхэд тусалсан Сүнжээгийнхээ нөхөр Баянаад баярлалаа. Баярын арга хэмжээ дуусмагц Сүнжээ маань гэр бүлийн хамт хотруугаа буцаж, Нараа, Үзмээ, Баатраа/Үзмээгийн хань/,Би, Ууганаа/Миний хань/, Төгөлдөр/Нараагийн хүү/,Төгөлдөр /Үзээгийн хүү/,Мишгээ ах /жолооч ах/,бас 4 залуу/нууц/ нарын бүрэлдэхүүнтэйгээр Хүнхэрийн амралтыг зорьвоо.Эхлээд Тайширын усан цахилгаан станцыг үзэж сонирхов.Үнэхээр гайхалтай байгууламж болсон байна лээ. Тэндээсээ Тайшир сум орж ганц "Т.Б" цохичихоод Хүнхэрийн амралтыг зорьвоо.Замдаа миний ходоод өвдөөд Үзмээ Баатраа 2-ыхоо буянаар эрхий хурууныхаа цусыг хануулан эдгээж бас нэг шинэ эмчилгээний арга сурваа."Т.Б"-ээс л болсон байх. Хүнхэрийн амралтанд Энхээгийнхээ нөхрийн ачаар орой бүжиг зохиолгож Үзмээ, Нараа, Энхээ бид 4 л сайн бүжиглэж авсан даа. Хүнхэрийн амралтанд амрагчид их байсан хэдий ч зохион байгуулалт, унаган байгаль, рашаан гээд бүх л зүйл нь сэтгэл татам сайхан байлаа. Цагаан хэрэглэлгүй унтсан нь ч хүртэл шүү. Уулын оргил булаалдаж Мишгээ ах түрүүлж, Ууганаа үзүүрлэв. Эмэгтэйгээс Үзмээ түрүүлж, би үзүүрлэв./Ккк 4 хүн уралдсан юм/ 2 хүн залхуурч үлдсэнийг энэ удаад яахав харж үзээд нэрийг нь нууцлая. Хүнхэрийн амралтанд Баатраагаар ахлуулсан баг бооцоотой гар бөмбөг тоглож хожин бооцоогоо авсан. 2 шөнө 3 өдрийг Хүнхэрийн амралтанд өнгөрөөгөөд аймгийн төв рүүгээ буцваа. Маргааш өглөө нь хот руугаа Нараа Энхээ 2-оороо үдүүлэн аялал төгсөв.Энэ аялалыг зохион байгуулсан ерөнхий менежер Баатраадаа хамгаас их баярласанаа илэрхийлье.Сонирхолтой байх болов уу гээд зарим зургийг хавсаргалаа.
Friday, August 6, 2010
Ангийнханы уулзалт

Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment